МОНГОЛЫН газар нутгаас ХЯТАД иргэн, ААН-д газар олгосон асуудлыг ШАЛГАХЫГ чиглэл болгов
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-12-07

Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалангийн хамт өчигдөр хуралдсан тухай мэдээлэл гарсан.  Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Өмнөговь аймагт үүссэн асуудлаар Засгийн газарт чиглэл өглөө. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээлж байна.

Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр "Ерөнхийлөгчийн бодлогын гол цөмд үндсэн гурван асуудал бий. 

Тэдгээр нь

  1. Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал
  2. Үндэсний аюулгүй байдал
  3. Ард түмний үндэсний эв нэгдэл юм.

Гэтэл Монгол Улсын нутаг дэвсгэр, Өмнөговь аймгийн газар нутгаас гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тухай баримт ил болсон. Ерөнхийлөгч үүнд онцгой анхаарч байгаа бөгөөд хууль хүчний чиг үүрэг хэрэгжүүлэх учиртай байгууллагуудыг яаралтай ажиллуулж, гарсан үр дүнг олон нийтэд шуурхай мэдээлэх ёстой гэж үзэж байна. Энэ дагуу Засгийн газарт чиглэл өглөө" гэв.

Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа нь тодорхой хугацаатай байдаг. Үүнд Ерөнхийлөгч хугацаа зааж, хөндлөнгөөс оролцох боломж байхгүй юм. Иймд нэн яаралтайгаар хэрэгжүүлэхийг чиглэл болгож байгаа аж.

Өмнөговь аймагт гадаадын иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн асуудлын талаар тодруулбал нүүрсний асуудлаарх сонсголын үеэр шинжээчийн дүгнэлтээр 2020-2022 оны нийт газар олголтод гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээд 457.3 га газар эзэмших эрх олгосон. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай хоёр хуулийн этгээдэд эрчим хүчний зориулалтаар 4,100 га газар эзэмших эрх олгосон гэдэг нь ил болсон юм. 

Уг асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хорооноос Авлигатай Тэмцэх Газарт хандаад буй.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.97.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.