СХД: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ЗАХИРАЛ, ЭРХЛЭГЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-02-17
 
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа, Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн холбогдох мэргэжилтнүүд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлуудтай уулзалт хийлээ.
Уулзалтаар дүүргийн Засаг даргын захирамжаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд түүврийн аргаар хийгдсэн “Хүүхдийн байгууллагад бүртгэгдэж байгаа халдварт өвчний тохиолдлыг орчны ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, аюулгүй орчинтой холбон судлах, халдварт өвчний үеийн хариу арга хэмжээний бэлэн байдлыг үнэлэх” үнэлгээг танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.
Энэ үеэр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд үнэлгээтэй холбоотой саналаа нэгтгэн ирүүлсэн бөгөөд тус саналуудыг холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэхээр дүүргийн Засаг даргын Тамгын газраас бэлтгэл ханган ажиллаж байна.
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.78.136)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.