СХД: АВТО ЗАМ, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙН ЦАС МӨС, ХАЛТИРГАА ГУЛГААГ АРИЛГАХ ЦЭВЭРЛЭГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-01-04

Нийтийн эзэмшлийн гудамж талбай, авто замуудад үүссэн халтиргаа гулгааг арилгах чиглэлээр нийслэл, дүүргийн удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд цас мөсний цэвэрлэгээг 2023 оны 1 дүгээр сарын 3,4-ний өдрүүдэд зам цэвэрлэгээний 4 байгууллага тусгай зориулалтын давс бодис цацагч 4 автомашин, 2 автогрейдр, 2 ковш трактор, 51 хүний бүрэлдэхүүнтэйгээр 22,4 тн давс, 2 тн бодис цацах ажлыг хийж гүйцэтгэлээ. Түүнчлэн нийтийн эзэмшлийн зам талбайд 4 байгууллагын 139 зам талбайн үйлчлэгч 91,530 мкв явган замын цас мөс, 622,750 мкв авто замын нуухны цас мөсийг цэвэрлэв. Мөн 2023 оны 1 сарын 4-ний өдрийн байдлаар зам цэвэрлэгээний 4 байгууллагад 264,1 тн давс, 5 тн бодис, 40 тн хайрга дайрганы нөөцтэй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.98.14)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.