СХД: НИЙСЛЭЛИЙН ХАРЬЯА СОЁЛ, УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ОНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-12-06
 
Нийслэлийн харьяа соёл, урлагийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид, уран бүтээлчид, соёлын ажилтнуудын оны шилдгүүдийг тодруулах “Алтан хангарьд” наадмыг нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан, Монгол Улсын Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр анх удаа амжилттай зохион байгууллаа.
Тус наадмаас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтсийн соёл урлаг, биеийн тамир спорт хариуцсан мэргэжилтэн Даваанямын Занданшоо “Оны шилдэг соёлын мэргэжилтэн”-ээр шалгарсан юм.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.177.86)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.