ХУД: Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит “Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудын дунд спортын гурван төрөлт тэмцээн” өнөөдөр дартсын төрлөөр эхэллээ
Б.Норовням
Үйл явдал
/
2023-05-04

Хан-Уул дүүгийн Засаг даргын нэрэмжит дүүргийн Худалдаа үйлчилгээний байгууллагуудын дунд гурван төрөлт спорт тэмцээн өнөөдөр дартсын тэмцээнээр эхэллээ.

Дүүргийн Засаг даргын “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд нийтийн биеийн тамирын арга хэмжээг төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, хувь хүний оролцоо, хамтын ажиллагааг түшиглэн анх удаа зохион байгуулагдаж байна.

Тэмцээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй худалдаа үйлчилгээний байгууллагуудын 200 гаруй баг тамирчид спортын гурван төрлөөр өрсөлдөнө. Хан-Уул Эко дүүрэг болох зорилтын хүрээнд тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлыг бууруулах замаар эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд аж ахуйн нэгж бүрийн оролцоо чухал билээ.

Иймд төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор тус тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Дүүргийн Засаг даргын нэрэмжит гурван төрөлт спорт тэмцээнд дартсын төрлөөр өрсөлдөж байгаа баг тамирчдад амжилт хүсье

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.151.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.