“Оюунлаг ирээдүй 2023” илтгэлийн тэмцээний финалд 100 гаруй илтгэгч шалгарчээ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-06-20
Монгол улсын 21 аймаг 9 дүүргийг хамран өргөн цар хүрээтэй зохион байгуулагдсан "Оюунлаг ирээдүй 2023" илтгэлийн тэмцээнийг дэмжиж хамтран ажилласан МБҮТ-ийн ST баг, Боловсролын үнэлгээний төв, Оюунлаг сургууль, С1 телевиз, МУИС, МУБИС-ийн хамт олонд гүн талархал илэрхийлье. 2013 онд анх удаа зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Batsaikhan Dorjpurev захиралдаа, 2023 оны зохион байгуулалтад дэмжлэг үзүүлсэн Uyka Uyka захиралдаа онцгойлон талархал илэрхийлье.
Орон нутгийн зохион байгуулалтад хамтран ажилласан эрхэм журмын нөхдөдөө талархал илэрхийлье. Оролцогчид болон багш нарт улам өндөр амжилт ерөөе ?
Улсын шалгаруулалтын нэгдүгээр шатанд илтгэгч нар бэлдэж ирсэн 2 сэдвээсээ 1-ийг нь сугалж илтгэсэн бол хоёрдугаар шатанд шүүгчдээс хамгийн өндөр оноог авсан 20 илтгэгч зохион байгуулагчдын бэлдсэн 20 сэдвээс сугалж 3 минутын хугацаанд бэлдэж 3 минут илтгэж өрсөлдлөө. Гуравдугаар шатанд мөн хамгийн өндөр оноог авч чадсан 4 илтгэгч Ерөнхий шүүгчээс сэдэв, бусад шүүгчдээс гурав гурван үг авч огт бэлдэхгүйгээр шууд илтгэж ур чадвараараа өрсөлдсөн юм.
Мэдээний төгсгөлд Булган аймгийн оролцогч Б.Мишээлийн сэдэв, үгс авч бэлдэхгүйгээр шууд найруулан илтгэсэн илтгэлийг орууллаа. Дараа дараагийн нийтлэлээр илтгэлүүдийг цувралаар оруулна ? Зөндөө сайхан мэдээгээр эргэн уулзацгаая. Дэргэд минь байдагт баярлалаа. Дэмждэгт баярлалаа. Итгэдэгт баярлалаа. Хайрладагт баярлалаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.159.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.