ХУД: Эко дүүргийн бямба гарагийн явган алхалтын аян өнөөдрөөс эхэллээ
Б.Норовням
Үйл явдал
/
2023-03-25

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны хэрэгжүүлэх “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Нийтийн биеийн тамир нийгмийн эрүүл мэндийг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, байгууллагуудын хоорондын нөхөрлөлийн хүрээг тэлэх, найрсаг, халуун, дулаан харилцааг дэмжих”зорилгоор 2 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Хамтдаа алхаад эрүүлжье” явган алхалтын аян энэ бямба гарагийн алхалтаар эхэллээ. Явган алхалтын аян 8 дугаар хороо, Жаргалантын аманд зохион байгуулагдаж, дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс албадын 40 гаруй ажилтан, албан хаагчид хамрагдлаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.86.60)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.