“Сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээний арга зүй” сэдэвт цахим сургалт зохион байгуулагдаж дууслаа
П.Ишханд
Үйл явдал
/
2023-08-31
 
Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/280 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх журам”-ын 3, 4 дүгээр заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан “Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээ”-г 2023-2024 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид элсэн суралцах бүх суралцагчийг хамруулан 2023 оны 09 дүгээр сарын 06-аас 09 дүгээр сарын 29-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээнд төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн суралцагчид, харин асуулга судалгаанд тэдний эцэг эх, асран хамгаалагч, 2023 онд сургуулийн өмнөх боловсролын бэлтгэл бүлэг төгсгөсөн багш, арга зүйч, эрхлэгч хамрагдана.
Энэ ажлын хүрээнд Боловсролын үнэлгээний төвөөс “Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээний арга зүй” сэдвээр цахим сургалтыг 2023 оны 08 дугаар сарын 28-30 -ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд сургалтад БЕГ, БҮТ, аймаг, дүүргийн БШУГ, НБГ-ын бага, сургуулийн өмнөх боловсрол, биеийн тамир, хөгжмийн судлагдахуун хариуцсан мэргэжилтэн, арга зүйч, ЕБС-ийн сургалтын менежер, 1 дүгээр ангийн бүлгийн багш, 1 дүгээр ангид хичээл заах биеийн тамир, хөгжмийн багш нарын бүрэлдэхүүнтэй нийт 4281 багш оролцсон.
Сургагч багшаар БҮТ-ээс 10, БЕГ-аас 18 багш ажилласан байна.
Сургалт нь дараах суралцахуйн чиглэл, агуулгын хүрээг хамруулсан.
1 дүгээр ангийн суралцагчийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг сургуульд суралцах шаардлагатай чадвар, дадал, хандлагыг Хэл яриа, Математикийн энгийн төсөөлөл, Хөдөлгөөн, Эрүүл мэнд, Байгаль, Нийгмийн орчин, Нийгэмшихүйн хөгжил, Хөгжим, Дүрслэх урлаг гэсэн 7 суралцахуйн чиглэлээр болон түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох асуулгын хэлбэрээр тус тус үнэлэх үнэлгээний арга зүй, зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллалаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.228.99)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.