ХУД: “Эерэг хандлага-Хуульч ажиллагаа-2023” аяны нээлт Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраас эхэллээ
Б.Норовням
Үйл явдал
/
2023-03-17
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар байгууллагын дотоод аюулгүй байдлыг хангах, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан “Гэмт хэрэг, сахилга ёс зүйн зөрчилгүй хамт олон болохын төлөө” болзолт уралдаанд оролцох, алба хаагчдыг гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн “Эерэг хандлага-Хуульч ажиллагаа-2023” аяныг зохион байгуулах шийдвэр гарсан.
 
Тус аяны нээлт энэ оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас “Соёл түгээгч” уриатайгаар эхлэж байна. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Сугаржав, Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Амгалан, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батзориг, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Дамбийням болон харьяа хэлтсийн удирдлагууд, томилгоотойгоос бусад алба хаагчид хамрагдлаа.
 
Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас “Соёл түгээе” аяны хүрээнд “Хувь хүний соёл”, “Харилцааны соёл”, “Байгууллагын соёл”, “Дүрэмт хувцасны соёл”, “Замын хөдөлгөөний соёл” сэдвүүдийн хүрээнд видео контент бэлтгэн алба хаагчдад танилцуулж сэдэв тус бүр дээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгээр аяны зорилготой холбоотойгоор дүрэмт хувцасны зөрчилгүй, алдаагүй бичдэг, замын хөдөлгөөний соёлтой, харилцааны соёлтой, цэрэгжилч, жагсаалч хамт олон болох, санал, санаачилгууд алба хаагчдаас гарсан юм.
 
Мөн аяны хүрээнд тус цагдаагийн газраас алба хаагчдынхаа дунд “Соёл түгээгч алба хаагч, хэлтэс” шалгаруулах болзолт уралдаан зохион байгуулахаар шийдвэрлэн удирдамж, төлөвлөгөөг танилцууллаа.
Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн нийт алба хаагчдад хандан “Соёл түгээгч” хамт олон болох уриалгыг дэвшүүлж байна.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.253.198)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.