Хуурамч дүнгийн тогтолцоог халж,ахиц дэвшлийн үнэлгээнд шилжинэ..
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-14
Манай улсад боловсролын үнэлгээний байгууллага үүсэж боловсрол, сургалтын үйл ажиллагаа, үр дүнгийн үнэлгээ, дүгнэлт, хэмжилт хийж эхэлсний 20 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Хүүхдүүд сургуульд суралцаж, хичээлд сууж байгаа нь нүдний өмнө ил харагддаг ч тэд яг юу сурч, юу чаддаг, ямар төлөвшилтэй болсныг шууд мэдэх боломжгүй. Харин боловсролын үнэлгээ, хэмжилт нь аливаа бодлогын үндэслэлийг оновчтой зөв тодорхойлох, хэрэгжилтийг үр дүнтэй удирдан чиглүүлэх, хөтлөхийн эх үндэс болдог.
Боловсролын үнэлгээний төвийн 20 жилийн ойн арга хэмжээнд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Фиона Блайт нар оролцож мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Боловсролын үнэлгээний байгууллага болох “AQA”-тай хамтран ажиллах санамж бичигт Боловсролын үнэлгээний төв гарын үсэг зурлаа.
Боловсролын үнэлгээний төвийн онлайн засалтын арга аргачлалын, үр дүнгийн аналитикийн, үнэлгээний зэрэг платформуудыг ашиглахад болон мэргэжлийн боловсролын онлайн тестийн тухайд зөвлөгөө зэрэгт хүний нөөцийг бэхжүүлэх, чадавхижуулахад хоёр улс хамтран ажиллана.
Арга хэмжээний үеэр сургалтын үйл ажиллагаагаа өндрөөр үнэлүүлж шилдгээр шалгарсан зарим аймаг нийслэлийн боловсролын байгууллагуудад БҮТ-ийн нэрэмжит шагналыг гардуулан өглөө.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.162.201)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.