тоск: Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөлөө
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-12-04
Барилга, хот байгуулалтын яамны Барилга, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Тэрбишийн Сувд-Эрдэнэ, Хөгжлийн бодлого, газрын харилцаа, хот байгуулалтын газрын Хот байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Сэрдамбын Гэрэлцэцэг, тус хэлтсийн Хот, тосгоны инженер хайгуулын судалгаа, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Амгалангэрэлийн Сугар, Салбарын хяналтын газрын ахлах мэргэжилтэн Баттулгын Мөнхтөвшин, Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын Статистик, мэдээлэл технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Цэлмэгийн Лхагвадорж нар өнөөдөр /2023.12.01/-ний өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөлөө.
 
Төрийн сүлдэндээ мөргөн, тангаргаа өргөсөн албан хаагч нарт БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Баярбат тангаргын бичгийг гардуулан өгч, баяр хүргэн амжилт хүсэв. Энэхүү арга хэмжээнд яамны нийт хамт олон оролцож, Төрийн захиргааны шинэхэн албан хаагч нартаа ажлын өндөр амжилт хүсч, баяр хүргэлээ. Тангараг өргөсөн албан хаагчиддаа амжилт хүсье
Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.237.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.