ХУД: Биеийн хүч, тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх бэлтгэл хангах, сурган дадлагажуулах сургалт зохион байгуулагдлаа
Б.Норовням
Үйл явдал
/
2023-03-15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн тушаалаар Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад биеийн хүч, тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх бэлтгэл хангах, сурган дадлагажуулах сургалтыг зохион байгуулах шийдвэрлэсэн.
 
 
Уг тушаалын хүрээнд Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дэд бөгөөд Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Амарсанаагаар ахлуулсан ажлын хэсэг Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт энэ оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж алба хаагчдад биеийн хүч, тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх бэлтгэл хангах, сурган дадлагажуулах сургалтыг зохион байгуулаа.
 
 
Сургалтад тус цагдаагийн газрын 275 алба хаагч хамрагдаж “Цагдаагийн байгууллагаас албадлагын арга хэмжээ хэрэглэх хууль, эрх зүйн зохицуулалт, холбогдох журам, заавар, анхаарах асуудлууд”, “Цагдаагийн алба хаагчаас олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл /бусад/ техник хэрэглэх нь”, “Албадлагын арга хэмжээ хэрэглэх үед хүний эрхийг хангах”, Цагдаагийн алба хаагчаас биеийн хүч, нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх үндэслэл /дадлага/, “Галт зэвсэг, тусгай хэрэгсэлтэй харьцах үеийн сэтгэл зүйн бэлтгэлжилт”, “Эмнэлгийн анхан шатны тусламж”, “Буудлага үйлдэх үеийн дадлага, сургуулилт” зэрэг сургалтуудыг үзэж өнөөдөр гэрчилгээгээ гардлаа.
 
 
Гэрчилгээ батламж гардуулах арга хэмжээнд Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, тус албаны дэд бөгөөд Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Амарсанаа, Нийтийн хэв журам хамгаалах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Ууганбаяр, тус цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Дамбийням нар оролцож алба хаагчдын төлөөлөлд гэрчилгээг гардууллаа.
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.151.45)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.