ХУД: Дүүргийн аврага шалгаруулах Улаанбаатар лиг Волейболын тэмцээнд багийн дүнгээр 7 дугаар сургууль тэргүүллээ
Б.Норовням
Үйл явдал
/
2023-03-13
Нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион явагддаг Улаанбаатар лиг дүүргийн аварга шалгаруулах волейболын тэмцээн 2023 оны 03 дугаар сарын 04-12-ны өдрүүдэд 2 насны ангиллаар амжилттай зохион байгуулагдлаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тэмцээний ахлах насны ангиллын бүсийн аварга шалгаруулах тэмцээн 4 зааланд явагдаж хагас шигшээ болон шигшээ тоглолтууд 03 дугаар сарын 12-ны өдөр дүүргийн спортын ордонд зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.
Ахлах насны охидын ангилалд:
Алтан медаль- Ц.Адъяажаргал дасгалжуулагчтай 7 дугаар сургууль
-Мөнгөн медаль- Мөнхтулга дасгалжуулагчтай Орчлон сургууль
Хүрэл медал- 130 дугаар сургууль
Хөвгүүдийн ангилалд:
Алтан медаль- Т.Баянмөнх дасгалжуулагчтай 115 дугаар сургууль
Мөнгөн медаль- Батцоож дасгалжуулагчтай Аварга сургууль
Хүрэл медаль- Ц.Адъяажаргал дасгалжуулагчтай 7 дугаар сургуулийн баг тамирчид тус тус шалгарч 2 насны ангиллаар байгууллагын нэгдсэн дүнгээр
Тэргүүн байрт- Ц.Адъяажаргал дасгалжуулагчтай 7 дугаар сургууль
Дэд байрт- Н.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай 15 дугаар сургууль
Гутгаар байрт- Т.Баянмөнх дасгалжуулагчтай 115 дугаар сургууль тус тус шалгарлаа.
Нас тус бүр дээр эхний 2 байрт шалгарсан баг тамирчид Нийслэлийн аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Тэмцээнийг хамтран зохион байгуулсан Ж.Отгонхорлоо даргатай дүүргийн Боловсролын хэлтсийн хамт олон, 7 дугаар сургууль, 15 дугаар сургууль, Солонго Эс Эф сургуулийн хамт олондоо баярласан талархсанаа илэрхийлье.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.176.88)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.