ЭЗХАХБ-ын PISA үнэлгээний ахлах шинжээчтэй уулзалт зохион байгууллаа
П.Ишханд
Үйл явдал
/
2023-12-06
Монгол Улсад PISA 2022 Сурлагын амжилтын олон улсын үнэлгээний үр дүнг танилцуулах үйл ажиллагаанд ЭЗХАХБ/OECD-г төлөөлж PISA үнэлгээний ахлах шинжээч Lucia Tramonte оролцож, уг үнэлгээний онцлог, цаашид анхаарах асуудлуудын талаар илтгэл тавьсан. Проф. Lucia Tramonte нь Канад Улсын New Brunswick Их Сургуулийн боловсролын тэнхимийн багш бөгөөд PISA үнэлгээний үр дүнд шинжилгээ хийх, улс орнуудын ахлах шинжээчдийг бэлтгэх, зөвлөгөө өгөх үйл ажиллагаанд OECD-тэй хамтран ажилласан 20 жилийн туршлагатай багш юм.
?‍?Проф. Lucia Tramonte 2023.12.06-ны өдөр Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүдтэй уулзаж, PISA үнэлгээ, шинжилгээний арга зүй, өгөгдлийн онцлог, цаашид үнэлгээний үр дүнг хэрхэн ашиглах болон олон улсын арга туршлагаас хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.74.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.