ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ
Үйл явдал
/
2023-08-16

“Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Эрүүл мэндийн төвд НЭГ ТЭРБУМ төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж олгох батламжийг өнгөрсөн тавдугаар сард сумын болон эмнэлгийн удирдлагуудад гардуулсан. Үүний дагуу сумын эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг  хүлээлгэн өглөө.

Эрүүл мэндийн үйлчилгээ эрхлэхэд нэн шаардлагатай хүлээн авах, яаралтай тусламж, мэс засал, дүрс оношилгоо, лаборатори, сэргээн засах, шүдний кабинет, эмийн сан, угаалга ариутгал, эмгэг анатомийн гэх мэт 11 багц тоног төхөөрөмж багтсан. Гүйцэтгэгч компаниудын зүгээс тоног төхөөрөмжийг угсарч суурилуулж, хэрхэн ашиглах талаар холбогдох эмч, ажилтнуудад заавар зөвлөгөө өгч сургалт хийсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.149.19)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.