СХД: “WONCA 2023” ИХ ХУРАЛД ОРОЛЦЛОО
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-12-07
 
Дэлхийн өрхийн эмч нарын байгууллагын 50 жилийн ойн хүрээнд “WONCA 2023” их хурал 2023 оны 10 дугаар сарын 25-30-ны өдрүүдэд Австрали улсын Сидней хотын олон улсын хурлын төвд (ICCC) амжилттай зохион байгууллагдлаа.Тус хуралд Сонгинохайрхан дүүргийн “Гурванжаргалхайрхан ӨЭМТ”-ийн дарга, Анагаах Ухааны доктор, дэд профессор, клиникийн профессор, МУ-н зөвлөх зэргийн эмч Б.Цэнгэлмаа хуралд оролцлоо.
Б.Цэнгэлмаа болон СХД-ийн ЭМТ-ийн дарга, Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч Ч. Өнөрсайхан нарын “Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн короновируст халдвар (COVID-19) цар тахлын үед үзүүлсэн тусламж үйлчилгээнд хийсэн судалгаа” сэдэвт илтгэлийг 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар амжилттай хэлэлцүүлсэн юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.108.112)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.