тоск: ИМПОРТЫН_БАРИЛГЫН_МАТЕРИАЛЫН_СТАНДАРТ” хэлэлцүүлэгт урьж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-10-20
Импортоор орж ирж байгаа чанар стандартын шаардлага хангахгүй барилгын материалуудыг хилээр оруулж ирэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын шадар сайд С.Амарсайханы тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж “Импортын барилгын материалын стандарт” хэлэлцүүлгийг зохион байгуулахаар ажиллаж байна.
 
Тус арга хэмжээг:
- МУ-ын Шадар сайдын ажлын алба
- Барилга, хот байгуулалтын яам,
-Гаалийн Ерөнхий Газар
-Стандарт Хэмжил Зүйн Газар
-Онцгой байдлын ерөнхий газар
- Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
-"Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ
- Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
-Төрийн худалдан авах ажиллагааны газар
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөл зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт импортын барилгын материалын чанар аюулгүй байдал, стандарт норм дүрмийн хэрэгжилт, гарц шийдлийн талаар санал солилцож, хэлэлцэх юм.
2023 оны 10-р сарын 27-ны өдөр МҮХАҮТ-ийн GRAND HILL танхимд зохион байгуулагдах тул “Импортын барилгын материалын стандарт” хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэхийг урьж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.123.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.