тоск: Бизнес ба хүний эрх сэдвээр мэдээлэл сонслоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-10-13
Барилга, хот байгуулалтын яам 7 хоног бүрийн Баасан гарагт "Мэдээллийн цаг" үйл ажиллагааг зохион байгуулдаг билээ. "Мэдээллийн цаг"-аар албан хаагчиддаа хууль эрх зүй, хүний эрх, жендэр, аюулгүй ажиллагааны мэдлэг боловсрол зэрэг олон талын мэдлэг мэдээллийг олгодог бөгөөд өнөөдөр /2023.10.13/ "Хүний эрхийг хамгаалах Төрийн үүрэг", "Бизнес ба хүний эрх" сэдвийн хүрээнд мэргэжлийн байгууллагын мэдээллийг сонслоо.
 
Мөн БХБЯ-ны албан хаагчид 6 багт хуваагдаж, "Бизнес ба хүний эрхийн үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссан ажлыг салбарын бодлого, үйл ажиллагаатай уялдуулах нь" агуулгын хүрээнд өгөгдсөн даалгаварыг гүйцэтгэж уралдлаа. Ээлжит "Мэдээллийн цаг"-ийг Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Бизнес ба хүний эрх"-ийн төслийн зохицуулагч Т.Ариунаа, Б.Хишигсайхан нар удирдан явуулж, мэргэжлийн байгууллагын зөвлөгөө мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.179.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.