Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн их шүтээн Хонгор хайрхан тайх ёслол боллоо
П.Ишханд
Үйл явдал
/
2023-06-26
ХОНГОР ХАЙРХАН ТАЙХ ЁСЛОЛ БОЛЛОО
Зуны дунд сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн их шүтээн Хонгор хайрхан тайх ёслол боллоо.
Уул ус, газар лусаа аргадан, хур бороо элбэг дэлбэг, хүн зоны сэтгэл тэнүүн байхыг билэгдэн Өмнөговь аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, сумын удирдлага, нутгийн иргэд хамтран зохион байгууллаа.
Уг ёслолд Ялгуусан хутагт Лувсанданзан гэгээнтэн оролцож сүсэгтэн олондоо ном айлдсан юм.
Мөн хүчит бөхчүүд зодоглож, эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ шалгаж, шүдлэн, дааган насны хурдан хүлгүүд шандас сорьж өргөн дэлгэр сайхан наадаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.148.177)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.