ХУД: Халтиргаа гулгаанаас сэргийлэн дүүргийн нутаг дэвсгэрт их цэвэрлэгээ үргэлжилж байна
Б.Норовням
Үйл явдал
/
2023-01-04

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдах ажилтнуудын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын дагуу дүүргийн зам цэвэрлэгээ хариуцсан таван байгууллага хариуцсан зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг эрчимжүүлэн давс, бодис цацан халтиргаа гулгааг арилгаж ажиллаж байна. Тухайлбал: “ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ” ОНӨААТҮГ: 6-р хороо наадамчдын замаас ХУД-ийн Эрүүл мэндийн төв хүртэл, 5-р хороо Наадамчдын замаас 41-р сургуулийн зүүн талаар гэр хороолол дундах зам, Нааадамчдын замаас Дээд бодь хийдийн баруун талын зам, Үйлдвэрийн гудамж, Махатма гандигийн гудамж, Дунд гол, Нарны хорооллын гүүр, Энхтайваны гүүрний урд талын баруун зүүн тохойны зам, Соёмботой хөшөөний зам, Нийслэл хүрээ болон гандигийн гудамж холбосон замуудын авто зам, явган зам цэвэрлээг 5 техник хэрэгсэл, 40 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. “ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗАР” ОНӨААТҮГ: Чингисийн өргөн чөлөө авто зам, явган замын цэвэрлэгээг 2 техник , 54 хүний бүрэлдэхүүнтэй зам талбайн цэвэрлэгээг хийж, гүйцэтгэж байна. “ВИТИМ” ХХК: 3 техник хэрэгсэл, 12 хүний бүрэлдэхүүнтэй хариуцсан зам талбай буюу өлзийт авто замын нуух, явган зам цэвэрлэгээ хийж гүйцэтгэж байна.

 

ЭКО ЭРИН ТОХИЖИЛТ” ОНӨААТҮГ: Өлзийт-1 авто замын нуух, явган замын цэвэргээг 3 техник, 18 зам талбайн үйлчлэгчтэйгээр хийж гүйцэтгэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.78.102)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.