Ахмад уурхайчидаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-09
Ууган уурхайнхаа арвин баялаг түүхийг бүтээж, эрдэм мэдлэгээ харамгүй зориулсан ахмад уурхайчидаа “Олон улсын ахмадын баяр”-ыг тохиолдуулан компанийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Компанийн зүгээс ахмадын санд тусгасны дагуу жил бүр амралт сувилалд амруулах, тэмдэглэлт баярын өдрүүдээр хүлээн авч уулзан, ахмад уурхайчдынхаа үг сургаалийг сонсож, компанийнхаа цаашдын ажилд тусгах үнэтэй санал, санаачлагыг хэрэгжүүлэхийг зорин ажилладаг юм.
Гавьяаныхаа амралтад суугаа эрхэм уурхайчид та бүхэндээ эрүүл энх, аз жаргалын дээдийг залгамж халаа болсон уурхайчин хамт олныхоо нэрийн өмнөөс хүсэн ерөөе.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.78.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.