Намрын мод тарих ажлыг зохион байгууллаа
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-19
"Тавантолгой" ХК нь тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд "Ногоон говь-Бид бүтээнэ"уриан дор ойжуулалтыг 2022-2030 он хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Намрын мод тариалалтыг Цогтцэций сумын шинэ суурьшлын бүсийн 6 га талбайд нийт 9000 тарьц суулгах ажлыг нийт ажилчид, туслан гүйцэтгэгч компанитай хамтран зохион байгууллаа.
Эдгээр тарьц, суулгацыг Даланзадгад суманд байгуулсан мод үржүүлгийн талбайд өөрсдийн үрслүүлж ургуулсан 1,7 сая тарьц суулгацаас шилжүүлэн тариалах зарчмаар зохион байгуулсан юм. Ингэснээр зардал төсөв хэмнэхээс гадна говийн нөхцөлд тэсвэртэй модыг өөрсдөө үрслүүлэн тариалж байгаа гэдгээрээ онцлогтой юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.106.233)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.