"ТАВАНТОЛГОЙ" ХК-ийн коксжих хамгийн өндөр дүнтэй түүхий эдийн арилжаа болж дээд амжилтыг тогтоолоо
П.Ишханд
Үйл явдал
/
2023-11-07
Өнөөдөр Монголын хөрөнгийн бирж дээр "Тавантолгой"ХК-ийн 627,200 тонн коксжих нүүрсний арилжаа амжилттай явагдаж, тонн тутмын үнэ 145.1 ам доллароос 18.3 хувь өсөж 53 удаагийн үнэ дуудагдаж $171.6 ам долларт хүрэв. Тус арилжааны нийт дүн $107.6 сая ам доллар буюу 380 тэрбум бөгөөд том хэмжээний хэлцэл дээр Монголын хөрөнгийн биржийн дээд амжилтыг тогтоолоо. Арилжааны үр дүнд "Тавантолгой" ХК бүтээгдэхүүнээ 57.5 тэрбум төгрөгийн илүү үнээр ашигтай борлуулж чадлаа.
"Тавантолгой" ХК-ийн нийт ажилчдадаа халуун баяр хүргэж ажлын амжилт хүсье.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.27.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.