Монголд 2023 онд 645 хүн ДОХ-ын халдвартай байх магадлалтай
Үйл явдал
/
2023-12-08

Эрүүл мэндийн яам, “Глобаль” сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьегийн төслийн 20 жилийн тайлангийн хурал өнөөдөр /2023.12.07/боллоо.

ЭМЯ-ны "Глобаль сан"-гийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн зохицуулагч Ж.Наранжаргал:

-"Глобаль сан"-гийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн ЭМЯ-ны хэрэгжүүлдэг төсөл байдаг. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийт найман мөчлөг бүхий төслийг Монголд хэрэгжүүлсэн байна. Ирэх 2024-2026 онд энэ сангаас гурван жилийн хугацаанд 14 сая ам.долларын төслийг зарцуулахаар төлөвлөөд байна. "Глобаль сан"-гийн төсөл дэлхийн 100 гаруй улсад хэрэгждэг. Ингэхдээ ДОХ, сүрьеэ, хумхаагийн эсрэг төсөл хэрэгжүүлдэг бол Монголд ДОХ, сүрьеэгийн төсөл хэрэгжүүлж, санхүүжүүлдэг. Өнгөрсөн 2003 онд сүрьеэгийн нэгдүгээр үеийн эмнэлгийг үнэ төлбөргүй иргэдэд өгч байсан бол өнөөдөр Засгийн газар энэ эмийг үнэ төлбөргүй гаргадаг болсон байна. Сүрьеэгийн төсөл дээр жишээ татахад, цэрний шинжилгээг хийхдээ түрхэц бэлдэж, олон хоног бактерийг ургуулж оношилдог байсан бол одоо 21 аймаг, есөн дүүрэгт энэ төрлийн шинжилгээг богино хугацаанд өгөх боломжтой болсон.

Улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ-ийн халдварын  нийт тохиолдлын 30 орчим хувь нь төслийн хүрээнд хийсэн үйл ажиллагааны үеэр илэрсэн. Өнгөрсөн 2022 онд хийсэн тооцооллоор Монголд 2023 онд 645 хүн халдвартай байх магадлалтай бөгөөд ХДХВ-ийн халдвартай байж болох хүмүүсийн 47 хувь оношлогдсон гэдгийг албаныхан мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.67.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.