ОГ: Өвөрхангай аймгийн хэмжээнд мод үржүүлгийн газрын нэгдсэн тооллого хийгдлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-08-28
ЗГХА Ойн газрын захиалгаар “Монголын ойн салбарын мэргэжлийн холбоодын нэгдэл” ТББ Өвөрхангай аймгийн хэмжээнд мод үржүүлгийн газрын нэгдсэн тооллого хийх, бүртгэх ажлыг 2023 оны 07 дугаар сарын 03-аас 2023 оны 07 дугаар сарын 10-ны хооронд хийж гүйцэтгэсэн.

Өвөрхангай аймгийн хэмжээнд хийгдсэн тооллого, бүртгэлийн ажлын урьдчилсан дүн мэдээгээр нийтдээ 20 аж ахуйн нэгж, байгууллага, иргэн МҮГ-тай хэмээн бүртгэгдэж байгаа бөгөөд нэг настай 2,961,376,0 ширхэг, 2-3 настай 2,568,361,0 ширхэг, 4-өөс дээш настай 177,070,0 ширхэг гээд нийт 5,706,807.0 ширхэг тарьц, суулгац ургаж байна.

?Өвөрхангай аймгийн мод үржүүлгийн газруудад шинэс, хуш, улиас, бургас, хайлаас, шар хуайс, агч, гүйлс, голт бор, чацаргана, жигд, сухай, монос, үхрийн нүд, заг, бөөрөлзгөнө, улаалзгана, өрөл, нохойн хошуу, тошлой, далан хальс, өргөст харгана, тэхийн шээг, чавга зэрэг зүйлийн мод, модлог ургамал тарьж, ургуулжээ.

?Нийт тарьц, суулгацын 8 хувь буюу 485,300,0 ширхэг нь шинэсний 1-3 настай тарьц, суулгац, 0.1 хувь буюу 5,655.0 ширхэг нь хушны тарьц, суулгац, 1.2 хувь буюу 69,488.0 ширхэг нь жигд, сухай, загийн тарьц, суулгац, үлдсэн 90.7 хувь буюу 5,146,364.0 ширхэг нь бусад навчит мод, модлог ургамал байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамТэрбум модМонгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарӨвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарМонголын ойн салбарын мэргэжлийн холбоодын нэгдэл

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.163.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.