ОГ: Хэнтий аймагт хуш модны самрын ургац, нөөц тогтоох болон модны үрийн судалгааг явуулж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-08-25

 Ойн газраас Хэнтийн аймагт хуш модны самрын ургац, нөөц тогтоох, бусад шилмүүст төрлийн модны үрийн ургацын судалгааны ажил хийгдэж байна.

?2023 оны 08 дугаар сарын 23-ний өдөр Хэнтийн аймгийн Цэнхэр мандал сумын Байгаль хамгаалагч Ж.Тодбилэгийн хамт тус сумын Даянт, Жинст, Ар элгэн зэрэг газруудын ойн санд хушны самрын нөөц тогтоох, хяналтын тооллогын ажлыг “Монголын ой судлалын нийгэмлэг”-ийн боловсруулсан арга зүйн дагуу дээж талбай байгуулан хэмжилт, тооллогын ажлыг хийж гүйцэтгэлээ.

?Судалгааны үр дүнд тус сумын хушин ойн самрын нөөц бага үзүүлэлтэй байна.

08 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суман дахь “Хэнтий шинэс” сум дундын ойн ангийн дарга Г.Мөнх-Оргилын хамт Өмнөдэлгэр сумын нутаг Баянбуурал, Буян-Ундрахын ян, Цагаан тэмээтийн гол, Зүлэгтийн гол зэрэг газруудад хушны самрын ургац тогтоох хэмжилт, тооллого хийхэд мөн бага үзүүлэлттэй байгааг тогтоолоо.

?Дээрх сумдын ойн сангийн шинэсний үрийн ургалт хаврын хүйтрэлтийн үед хайрагдсаны улмаас үрлэлт байхгүй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.216.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.