Японы “Шинэчлэлийн нам”-ын урилгаар МоАХ-ны гишүүдийн албан ёсны хоёр дахь айлчлал энэ өдрүүдэд Япон улсад үргэлжилж байна
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-12-08
 
Тус уулзалтанд Японы талаас “Шинэчлэлийн нам”-ын дарга Баба Нобуюки, Олон улсын харилцааны хэлтсийн дарга Хитоши Аояги, Дэд дарга Сатоши Умемура, Төлөөлөгчдийн гишүүн Ёшида Томодай нар оролцсон бол Монголын талаас МоАХ-ны дарга, Монгол улсын тав дахь ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, АН-ын дэд дара О.Алтангэрэл, Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт, МоАХ-ны дэд дарга Г.төгөлдөр, Булган аймгийн Засаг дарга А.Ариун-Эрдэнэ, Орхон аймгийн АН-ын дарга Ц.Батхуяг, Сэлэнгэ аймгийн АН-ын дарга Р.Батжаргал, ҮБХ-ны гишүүн М.Хүдэрбаатар, ҮБХ-ны гишүүн Б.Ган-Очир мөн бусад албаны болон бизнесийн төлөөлөлч нар оролцож байгаа билээ.
Уулзалтаар :
1. “Шинэчлэлийн нам”-ын гол мөрийн хөтөлбөр болох Японы боловсролын салбарын шинэчлэл
2. Азийн бүс нутгийн энх тайвныг бэхжүүлэх, дэлхийн энх тайван бус цаг үед хамтран ажиллах
3. Монголд ардчиллыг бэхжүүлэх, ардчилсан үзэлтэй залуусыг сургалтанд хамруулах
4. 2024 оны УИХ-ын сонгуульд 126-н гишүүнтэй болсонтой холбогдуулан эмэгтэй, залуу нэр дэвшигчдийг дэмжих, сургах, сонгон шалгаруулах,
5. Нийслэл Улаанбаатар хот ба дагуул хотууд, метро, хот төлөвлөлт зэрэг цаг үеийн хэд хэдэн чухал сэдвүүдийг хөндөж ярилцлаа.
“Шинэчлэлийн нам” нь Японы нийгмийг эрс шинэчлэх зорилготой өнгөрсөн сонгуульд орж 65 суудал авсан улс төрийн хүчин бөгөөд, залуучуудад хандсан боловсролын салбарын шинэчлэл, орон нутагт эрх мэдлийг өгөх, залуу улс төрчдөд боломж бүрдүүлэх зэрэг арга хэмжээг авч, Японы улс төрд нөлөөтэй, хүчтэй сөрөг хүчин юм.
Уг айлчлал нь хоёр дах удаагаа, 2022 онд МоАХ-ны Японы парламентад суудалтай, эрх барьж буй таван намын урилгаар зохион байгуулагдсан уулзалтын үргэлжлэл юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.195.183)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.