"2023 оны "PUBGM"-ийн ДАШТ-д Монгол багууд АВАРГАЛЛАА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-12-11

PubgM төрлөөр эхний 4 байрын гурвыг нь Монгол эзэллээ

PUBGM тоглоомын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Турк улсад зохион байгуулагдлаа. Тус тэмцээний "Grand final"-д манай улсаас "4Merical vibes", "Stalwart esports", "IHC esports"  гэсэн гурван баг оролцсон юм. 

Тус тэмцээнд IHC esports тэргүүн байр, Stalwart Esports хоёрдугаар байр, 4Merikal vibes дөрөвдүгээр байрыг эзэлж Монгол багууд аваргалаа.

IHC дэлхийн aварга болж $400,000 буюу 1.4 тэрбум төгрөгийн шагнал авсан нь Монгол Улсын түүхэнд хамгийн өндөр шагнал авсан баг тамирчид болж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.22.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.