Их Британи улсын Crown Agents банканд шинээр евро, фунтын ностро данснууд нээгдлээ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-12-11

Голомт Банк Их Британи улсын Crown Agents /CAB/ банктай корреспондент банкны харилцаа тогтоон хамтын ажиллагаагаа өргөжүүллээ. Хамтын ажиллагааны хүрээнд CAB банканд шинээр евро болон фунт стерлингийн данснууд нээгдэж, Голомт банкны харилцагчид олон улсын гүйлгээ, төлбөр тооцоогоо илүү түргэн шуурхай гүйцэтгэх боломжтой болж буй юм.

Crown Agents банк нь олон улсад валют арилжаа болон гадаад гуйвуулгын үйлчилгээгээр тэргүүлдэг бөгөөд өргөн сүлжээ, инновац шингэсэн техник технологи, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх бодлогоороо дамжуулан дэлхийн аль ч улс орон руу гадаад төлбөр тооцооны үйлчилгээг хялбарчилдаг. Түүнчлэн нийгэм, байгаль орчны гүйцэтгэл, ил тод засаглалын хамгийн өндөр стандартыг хангаснаар олон улсын B Корпорацын /B Corp/ статустай болсонд Голомт банкны зүгээс баяр хүргэж байна.

Голомт банк Ази, Ойрх дорнод, Европ, Их Британи зэрэг улсуудын 26 банк, санхүүгийн байгууллагатай хамтран 15 валютын 48 идэвхтэй ностро дансаараа зах зээлд тэргүүлж байгаа бөгөөд өдгөө Монгол Улсын хэмжээнд гадаад төлбөр тооцооны 35 гаруй хувийг дангаараа гүйцэтгэн ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.144.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.