Аймгийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний биелэлтийн тухай Засаг дарга Э.Болормаа илтгэл танилцуулав
Б.Норовням
Үйл явдал
/
2023-12-04
Аймгийн ИТХ-ын XIV хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллын дагуу аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны зорилт, Аймгийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний биелэлтийн тухай Засаг дарга Э.Болормаа илтгэл танилцуулав.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд "АМЬДРАЛЫН ЧАНАР, ШУДАРГА ЁС, ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО" гэсэн үндсэн гурван зорилтын хүрээнд багагүй ажлыг хийж хэрэгжүүлсэн.
Тухайлбал, Иргэдээ эрт илрүүлэгд хамруулах, тоон гарын үсэг олгох ажлыг сайтар зохион байгуулж дээрх үзүүлэлтээрээ улсад тэргүүлж байна.
Мөн иргэдэд өрхийн хэрэгцээний газрыг олгох ажлыг эрчимжүүлсэн.
Орон нутагт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийж хэрэгжүүлэхээс гадна төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад анхаарч ажилласан байна.
Илтгэл, мэдээлэлтэй холбогдуулан төлөөлөгчид асуулт асууж, саналаа илэрхийллээ.
Хуралдаанаас Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг 90.7 хувьтай гэж дүгнэв.
Мөн 2024 оныг "Хүүхдэд ээлтэй-Хүний Хөгжлийн дэмжих жил" болгон зарлахаар төлөвлөлөө.7 хүн нарын зураг байж магад
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.34.39)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.