“ЧАДВАРЛАГ ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭН” дэд хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна
Б.Норовням
Үйл явдал
/
2023-11-26
Аймгийн ИТХ-аас “ЧАДВАРЛАГ ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭН” дэд хөтөлбөрийг 2021 онд баталсан.
Ард иргэддээ эрүүл мэндийн чанартай, цогц үйлчилгээг хүргэж, салбараа манлайлан ажилласан эмч, хамт олныг шагнаж урамшуулах, эмч, мэргэжилтнүүдийнхээ хөдөлмөрийг сурталчлан таниулах зорилготой тус хөтөлбөрийн хүрээнд 2023 оны "Шилдэг эмч", "Шилдэг эмнэлгийн тусламжийн баг" хамт олныг шалгарууллаа.
Шилдгүүдийн шагналыг өнөөдөр /2023.11.26/ ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа нар гардуулан өгч баяр хүргэлээ.
Тодруулбал:
?‍⚕️Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 36 жил ажиллаж байгаа БОЭТ-ийн Нярайн тасгийн эмч Ц.Солонго “ШИЛДЭГ ЭМЧ”-ээр
?‍⚕️Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 15 дахь жилдээ ажиллаж байгаа Мөнххайрхан сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Б.Энхбулган“ШИЛДЭГ ЭМЧ”-ээр
?‍⚕️Хөдөөгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй 12 дахь жилдээ ажиллаж байгаа Зэрэг сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Ц.Ганчимэг “ШИЛДЭГ ЭМЧ”-ээр тус тус шалгарлаа.
?‍⚕️?‍⚕️?‍⚕️Харин судасны дотуурх оношилгоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлсэн амжилтаар Дүрс оношилгооны их эмч Д.Чинзориг ахлагчтай (ангиограф)оношилгоо, эмчилгээний баг “ШИЛДЭГ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН БАГ”-аар шалгарав

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.234.150)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.