Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомыг өмнийн цэнхэр говийнхон хүртлээ.
П.Ишханд
Үйл явдал
/
2023-12-09

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом-2023” үндэсний шагайн харвааны анхдугаар тэмцээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат Монгол улсын Гарамгай мэргэн С.Бат-Эрдэнэ ахлагчтай “Галбын Зам” ХХК-ий баг тэргүүн байрт шалгарсан билээ.

Үндэсний цомын шагайн харвааны тэмцээнд оролцсон баг тамирчдыг болон Өмнөговь аймгийн “Говь гурван сайхан мэргэчүүд” шагайн холбооны төлөөллийг аймгийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Мөн шагайн харвааны спортыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургууль бүрт шагайн харвааны хэрэглэгдэхүүнийг шийдвэрлэн сургалт явуулах боломж нөхцөлөөр хангаж ажиллахаа илэрхийллээ. Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомыг аймгийн музейд байрлуулан үндэсний спортыг сурталчлан таниулах ажил зохион байгууллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.190.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.