Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилтнуудад зориулан "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй" сэдвээр сургалт зохион байгууллаа
П.Ишханд
Үйл явдал
/
2023-12-12
Орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын ажилтнуудад зориулан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хэрэгжүүлэх, ажилтны үүрэг, хариуцлага, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтыг өнөөдөр “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын “Барилгачин” танхимд зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд, Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/370 дугаар тушаал, MNS 4969:2000 стандартын дагуу, ХАБЭА-н менежментийн тогтолцоо, ХАБЭА-н эрсдэлийн удирдлага, хууль эрх зүйн шаардлагуудыг дагаж мөрдөх тухай сэдвүүдийн хүрээнд лекц, хэлэлцлүүлэг өрнөлөө. Сургалтад 21 аймгийн нийтийн аж ахуйн салбарын төлөөлөл мөн цахимаар оролцов.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.219.130)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.