ХОВД: БАРУУН БҮСИЙН АЙМГУУДЫН ИТХ-ЫН СПОРТЫН ТЭМЦЭЭН УВС АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ
Б.Норовням
Үйл явдал
/
2023-11-02
Уламжлал болгон зохион байгуулагддаг баруун бүсийн аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультан ажилтнуудын уулзалт, спортын тэмцээн Увс аймагт болж байна.
Бүсийн арга хэмжээ нь нутгийн өөрөө удирдах байгууллагын бүтэц зохион байгуулалт, гаргаж буй бодлого, тогтоол шийдвэр, анхан болон дунд шатны хурлын байгууллагын үйл ажиллагааны өнөөгийн байдал, иргэдийн оролцоо, өргөдөл хүсэлтийг шийдвэрлэж буй байдлын талаар туршлага солилцох, харилцаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.
Тус арга хэмжээнд Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн ИТХ-ын сонгуультан ажилтнууд мөн урилгаар ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын дээд хурал оролцож байна.
Спортын нөхөрсөг тэмцээн Сагсан бөмбөг, Волейбол, Теннис, Шатар, Дартс, Олс таталт, Буудлага гэсэн 6-н төрлөөр явагдана.
Тэмцээнд манай аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Ажлын албаны мэргэжилтнүүд оролцож байна

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.202.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.