ХОВД: НУТГИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ УВС АЙМАГТ БОЛЖ БАЙНА
Б.Норовням
Үйл явдал
/
2023-11-01
Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлагийн Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл, Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх төсөл, Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хамтран сургалтыг зохион байгуулж,
баруун бүсийн сонгуультан, ажилтнууд оролцож байна.
Тус сургалтыг Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд, МУ-ын ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн нар нээж үг хэллээ.
Сургалтад Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Ажлын албаны мэргэжилтнүүд 150 гаруй хүн оролцож байна.
Нутгийн удирдлагын байгууллагын албан хаагчдын сургалтаар
✅Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль
✅Oрон нутгийн чиг үүрэг, Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрх, хариуцлага
✅Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн судалгаа
✅Төрийн албаны шинэчлэлийн бодлого, сургалтын тогтолцоо
✅Төрийн албан хаагчийн ёс зүй манлайлал
✅Захиргааны шийдвэр, хууль тогтоомжийн хэрэглээ гэсэн сэдвүүдээр Удирдлагын академийн доктор, профессорууд илтгэл мэдээлэл хийж байна.
Баруун бүсийн сургалт, зөвлөгөөн 11 сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Тус арга хэмжээнд Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан төлөөлөгчид, Ажлын албаны дарга, мэргэжилтнүүд 20-оод хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.163.13)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.