ХОВД: “БАРУУН МОНГОЛ, ТҮҮНИЙ ХИЛ ЗАЛГАА БҮС НУТГИЙН БАЙГАЛИЙН НӨХЦӨЛ, НӨӨЦ, АРД ТҮМНИЙ ТҮҮХ, ХЭЛ, СОЁЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ XVI ХУРАЛ БОЛЖ БАЙНА
Б.Норовням
Үйл явдал
/
2023-09-29
Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди тус эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод аймаг орон нутгийн өнөөгийн нөхцөл байдал, хийж хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний талаар мэдээлэл өгч, цаашид бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Тус эрдэм шинжилгээний хуралд Монгол, Орос, Хятад, Казахстан, Англи, Герман гэх мэт гурван тивийн 8 орны 30 гаруй их сургууль, судалгааны байгууллагын төлөөлөл 150 гаруй эрдэмтэн, судлаачийн судалгааны ажлын үр дүн болох 130 гаруй илтгэлийг хэлэлцэж, санал зөвлөмж өгнө.
Хурлын үндсэн үйл ажиллагаа нь танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд:
✅"Хүрээлэн буй орчны нөхцөл, нөөц, ашиглалт",
✅ "Биологийн төрөл зүйл, экосистемийн хамгаалал",
✅ "Боловсролын асуудал",
✅"Бүс нутгийн ард түмний хэл, соёл",
✅"Бүс нутгийн ард түмний түүх, угсаатан судлал, археологийн асуудал",
✅"Нийгэм, эдийн засгийн асуудал" гэсэн 6 чиглэлээр салбар хуралдаан хийхээр төлөвлөжээ.
Энэ удаагийн хурлын явцад олон улсын судалгаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх арга зам, гарц шийдлийг эрэлхийлж, цаашдын бодлого, зорилт, хөгжлийн төлөвлөлтийг олон талын оролцоотой тодорхойлно гэж судлаачид үзэж байна.
Хурлын үйл ажиллагаа маргааш бас үргэлжилнэ. МУИС-ийн Ховд дахь салбар сургууль, ОХУ-ын Үндэсний судалгааны Томскийн улсын их сургууль зэрэг байгууллага энэхүү эрдэм шинжилгээний хурлын ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.249.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.