ХОВД: ОХУ-ын Тувагийн БНУ-ын урилгаар аймгийн ИТХ-ын төлөөлөгчид ажлын айлчлал хийлээ
Б.Норовням
Үйл явдал
/
2023-09-25
Манай аймгийн төлөөлөгчид айлчлалын хөтөлбөрийн дагуу Тува улсын их сургуульд суралцаж байгаа Монгол оюутнуудтай уулзлаа. Тувагийн их сургуульд 10 гаруй Монгол оюутан түүх, гадаад хэл, математикийн багш, техник, инженерийн чиглэлээр суралцаж байна.
Манай улсын оюутнууд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан сургалтын төлбөрийн 100 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр Тува улсад суралцах бүрэн боломжтой юм.
Иймээс талуудын хамтын ажиллагааны хүрээнд багш, хөдөө аж ахуй, электрон техникийн мэргэжлээр болон Ховд аймагт хэрэгцээтэй байгаа мэргэжлүүдээр оюутан элсүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.124.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.