ХОВД: Аймгийн ИТХ-ын XIII хуралдаан боллоо
Б.Норовням
Үйл явдал
/
2023-09-19
Тус хурлаар 10 асуудал хэлэлцэж төлөөлөгчдийн саналыг тусган холбогдох шийдвэрийг гаргалаа.
ЭДГЭЭРЭЭС ОНЦОЛБОЛ:
-Аймгийн 2024 оны “Хөгжлийн төлөвлөгөө”-г хэлэлцэн батлав.
-“ОЙН БҮС”-ийг нийтийн эзэмшлийн талбай болгох асуудлыг дэмжлээ.
-“НЭВТ” рашаан сувилал, амралтын газар, нэгдүгээр цэцэрлэгийн хуучин барилгыг сонгон шалгаруулалтаар хувийн хэвшилд түрээслэхээр боллоо.
Жаргалант сумын нэгдүгээр цэцэрлэгийн хуучин барилгын хэв загварт өөрчлөлт оруулахгүй, өргөтгөл хийхгүйгээр хүчитгэн засварлаж Номин Реалтор ХХК-д 10 хүртэлх жилийн хугацаанд түрээсийн гэрээгээр ашиглуулахаар шийдвэрлэв.
Тус компани өөрийн хөрөнгөөр засварлах ба барилгын нэг давхрын аль нэг корпуст Ховд аймаг аялал жуулчлалын нэг цэгийн үйлчилгээ, мэдээллийн төв байгуулж ажиллахаар төлөвлөж байна.
Харин “НЭВТ” рашаан амралтын газрыг Жемикс агро ХХК-д мөн 10 хүртэлх жилийн хугацаанд түрээсийн гэрээгээр ашиглуулна.
Төлөөлөгчдийн саналыг тусган дэмжсэн асуудалтай холбогдуулан хариуцсан байгууллага, албан тушаалтнуудад тогтоолоор үүрэг чиглэл өглөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.28.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.