ОГ: Ойн газраас ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил орон нутагт явагдаж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-08-09

Ойн газраас ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил орон нутагт явагдсаар байна. 2023 оны 8 дугаар сарын 9-ний байдлаар Ойн хөнөөлт шавжтай авиа микробиологийн аргаар Архангай аймгийн Хотонт сумын ойн санд 8000 га талбайд, Булган сумын ойн санд 9000 га талбайд, Төвшрүүлэх сумын ойн санд 2400 га талбайд тэмцлийн ажил явууллаа.

?Цэнхэр сумын ойн санд 20600 га талбайд хийгдэхээр төлөвлөснөөс 18100 га талбайд хийгдсэн байна. Нийт тэмцлийн ажлыг 120000 га талбайд гүйцэтгэхээр төлөвлөснөөс 81.2 хувь буюу 97500 га талбайд тэмцлийн ажил гүйцэтгээд байна.

?Одоогийн байдлаар авиа микробиологийн аргаар ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил Архангай аймгийн Цэнхэр сумын ойн санд хийгдэж байна. Үргэлжлүүлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт, Хархорин, Хужирт сумдын ойн сангийн 20000 га талбайд хийгдэнэ. Цаг агаарын байдлаас хамаарч (бороотой) ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил сунжирч байгаа хэдий ч тэмцлийн ажлыг цаг алдалгүй гүйцэтгэх ажиллаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамТэрбум модМонгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарRio TintoICCF in MongoliaThomas Air LLC/ Томас Эйр ХХК - charter flights, захиалгат нислэг

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.164.143)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.