ОГ: Булган аймгийн мод үржүүлгийн газруудын бүртгэл тооллогын ажил хийж дууслаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-06-26
 Ойн газрын мэргэжилтнүүд, Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын ойн ангиудтай хамтран тооллого, бүртгэлийн ажлыг хийж гүйцэтгэв.
?Булган аймагт Мод үржүүлгийн чиглэлээр 21 аж ахуй нэгж, 7 иргэн 35,5 га талбайд 25 зүйлийн 3870014 ширхэг тарьц, суулгацыг үржүүлж байна. Мөн 2023 оны хавар 267кг мод сөөгийн үр тарьсан.

 

?Үүнд:

1. Дашинчилэн суманд 1 аж ахуйн нэгж 0,5 га талбайд 12 зүйлийн 9600 ширхэг тарьц, суулгацыг үржүүлж, 11 кг үр тарьсан.

2. Баяннуур суманд 1 аж ахуйн нэгж 1 га талбайд 8 зүйлийн 9740 ширхэг тарьц, суулгацыг үржүүлсэн.

3. Булган суманд 3 аж ахуйн нэгж, 1 иргэн 10,2 га талбайд 16 зүйлийн 512027 ширхэг тарьц, суулгацыг үржүүлж, 110,5 кг үр тарьсан.

4. Хутаг-Өндөр суманд 2 аж ахуйн нэгж 1,7 га талбайд 6 зүйлийн 25000 ширхэг тарьц, суулгацыг үржүүлсэн.

5. Орхон суманд 1 аж ахуйн нэгж 2,5 га талбайд 5 зүйлийн 1471500 ширхэг тарьц, суулгацыг үржүүлж, 20 кг үр тарьсан.

6. Хангал сумын Хялганат тосгонд 12 аж ахуйн нэгж 6 иргэн 12,6 га талбайд 18 зүйлийн 1701045 ширхэг тарьц, суулгацыг үржүүлж, 89,55 кг үр тарьсан.

7. Сэлэнгэ суманд 1 аж ахуйн нэгж 2 га талбайд 10 зүйлийн 141102 ширхэг тарьц, суулгацыг үржүүлж, 36 кг үр тарьсан байна.

?”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Булган аймаг 2023 оны хавар 262161 ширхэг мод сөөгийг суулгасан байна.

Тэрбум модБулган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарБайгаль орчин, аялал жуулчлалын яам

 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.12.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.