ОГ: Тужийн нарсанд бнсу-ын дэмжлэгтэйгээр ойжуулалт хийсний 20 жилийн ой тохиолоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-06-22
Сэлэнгэ аймгийн Тужийн нарсанд БНСУ-ын дэмжлэгтэйгээр ойжуулалт хийсний 20 жилийн ой энэ сарын 20-ны өдөр тохиолоо. ?Тужийн нарс нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар, Шаамар сумдын нутгийг дамнан оршдог экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах ач холбогдолтой байгалийн өвөрмөц тогтоц бүхий түүхэн дурсгалт газар юм. Энэхүү тужийн нарсанд 1986-2002 онуудад 7 удаагийн их хэмжээний түймэр гарахын зэрэгцээ иргэдийн эмх замбараагүй ашиглалтын нөлөөгөөр 70 орчим хувь нь устсан гашуун түүхтэй.

 

?2001 оноос эхлэн Улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтыг Тужийн нарсыг нөхөн сэргээх үйл ажиллагаанд төвлөрүүлж ажилласан. Мөн 2003 оноос БНСУ-ын “Юүхан Кимберли” компани, Зүүн Хойд Азийн Ойн форум хамтран ойг нөхөн сэргээх ажлыг эхлүүлж 3250 га талбайг нөхөн сэргээсэн нь нийт талбайн 32.3 хувийг эзэлж байгаа аж. “Юүхан Кимберли” компани 10 м өндөр, 6 м урт, таван м өргөн, нийт 144м2 талбайтай цамхгийг байгуулсан.

?20 жилийн ойн хүрээнд Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага /AFoCo/-ын төлөөлөгчид Тужийн нарсанд хүрэлцэн ирсэн юм.

Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Ойн газар энэ онд Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагатай /AFoCO/ төслийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.

?Ойн арга хэмжээний үеэр хоёр талын төлөөлөгчид түймэрт өртсөн талбайг нөхөн сэргээх тухайд болон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр санал солилцож, хамтын ажиллагааныхаа талаар ярилцлаа.

Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчид орон нутгийн иргэд болон ойн анги, Ойн газрын хамтын ажиллагааг сайшаалаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамТэрбум модМонгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарСэлэнгэ Аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын ГазарТужийн нарсны БЦГAsian Forest Cooperation Organization

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.8.153)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.