ОГ: Ойн газраас дорноговь аймагт мод үржүүлгийн газарт бүртгэл тооллогын ажил гүйцэтгэлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-06-19
Ойн газрын ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн Ойн зураг төсөв хариуцсан ахлах мэргэжилтэн У.Ганбат, Агро ой, хамгаалалтын зурвас хариуцсан мэргэжилтэн А.Алтанбагана, Ойжуулалтын мэдээллийн сангийн мэргэжилтэн Н.Барсболд, Цөлжилт говь хээрийн ойжуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Алтансүх нар Дорноговь аймагт мод үржүүлгийн газарт бүртгэл тооллогын ажил гүйцэтгэлээ.

 

?Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Н.Отгонбаяр, Ойн асуудал хариуцсан мэргэжилтэн н.Удвал нартай хамтран БОАЖ газрын харьяа мод үржүүлгийн газарт 06 сарын 17-ний өдөр бүртгэл тооллогын ажил хийгдэв.

Тус талбай нь 2006 оноос ойн зурвасын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2021 оноос мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

?Уг талбайд улиас 4000 ш, сухай 3000 ш мөчрөөр, 5 кг хайлаас, 12 кг загийг үрээр тарих бэлтгэл ажил явагдлаа.

Дорноговь аймгийн 7-р баг “Мөрөөдлийн говь” ХХК мод үржүүлгийн 1 га талбай дээр хоёр настай улиас 20000 ш, сухай 10000 ш, нэг настай улиас 3000 ширхгийг тарьж, ургуулж байна. Тус аж ахуйн нэгж нь тахианы фермтэй бөгөөд тахианы сангасаар бордоо боловсруулан 3000 тн нөөц бүхий усан сан байгуулж, аж ахуйн талбайн усалгааны системийг шийджээ.

?Дорноговь аймгийн 6-р баг “Торгон нэхий” ХХК, “Арвин АРММС” ХХК, нийт 30 га бүхий ойн зурвас талбайтай бөгөөд үүний 2,5 га талбайд мод үржүүлгийн үйл ажиллагаа явуулдаг. Тус талбайд улиас мөчрөөр 8000 ш, сухай 12000 ш мөчрөөр ургуулж байна.

Тэрбум модБайгаль орчин, аялал жуулчлалын яамМонгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарДорноговь аймаг Байгаль орчин, Аялал жуулчлалын газар

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.99.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.