ХОВД: Монгол улсын “Хөдөлмөрийн баатар” гэр бүлд хүндэтгэл үзүүллээ
Б.Норовням
Үйл явдал
/
2023-08-14
Манхан сум үүсэн байгуулагдсаны 100 жил, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Б.Лувсангийн мэндэлсний 100 жилийн ойн баярын хүндтэй зочид. Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Цэрэндагва, Монгол улсын хөдөлмөрийн баатар Д.Мэндбаяр нар юм.
Манхан сумын уугуул, Ардын жүжигчин Д.Мэндбаяр гуай энэ жилийн наадмаар /2023 он/ “Монгол улсын хөдөлмөрийн баатар” цол хүртсэн.
Манхан сумаас төрсөн анхны "ХӨДӨЛМӨРИЙН БААТАР" нь Б.Лувсан байсан бол Д.Мэндбаяр гуай 51 жилийн дараа төрж буй хоёр дахь баатар юм.
Хөдөлмөрийн баатар гэр бүлд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа нар хүндэтгэл үзүүллээ.
Ахмад, буурлууд аймгийн удирдлагуудаар дамжуулан Ховд аймгийнхаа нийт иргэдэд мэндчилгээ дэвшүүлж хүн бүр
Бие эрүүл
Ухаан саруул
Итгэл бат
Зүтгэл шулуун байхын ерөөл өргөлөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.77.54)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.