ОГ: Ойн газраас ойн хөнөөлт шавжийн голомтыг хязгаарлах тэмцлийн ажил явуулж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-06-09

Өнөөдөр нийслэлийн ногоон бүс болох Бэлх, Сэлхийн аманд авиамикробиологийн аргаар тэмцлийн ажил явуулж байна. Мөн ойн хөнөөлт шавжийн голомтыг хязгаарлах тэмцлийн ажил явагдсан дээж талбайд хяналт тавиж ажиллалаа.

АРД ИРГЭДЭД СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ‼️

?2023 оны 6 дугаар сарын 9-өөс 6 дугаар сарын 16-ны өдрүүдэд Нийслэлийн ногоон бүс болох Бэлх, Сэлх, Улиастайн ам, Богдхан уулын Дархан Цаазат Газар, Горхи Тэрэлжийн Байгалийн Цогцолбор Газрын ойн санд авиамикробиологийн аргаар ойн хөнөөлт шавжтай тэмцэх тэмцлийн ажил явагдана.

?Тэмцлийн ажилд ашиглах бактерийн био бэлдмэл нь хүн, амьтан болон бусад биологийн төрөл зүйлд сөрөг нөлөөгүй, зөвхөн ойн хөнөөлт шавжид сонгомол үйлчилгээтэй бодис юм. Иргэд, олон нийтийг дээрх өдрүүдэд ойн санд онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас сэрэмжлүүлж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамТэрбум модМонгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарRio TintoICCF in Mongolia

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.104.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.