ОГ: “Бекдудаеган” үндэсний модлогийн цэцэрлэгт хүрээлэн болон дэлхийн үрийн сантай танилцлаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-06-06
Ойн газрын дарга Б.Оюунсанаа, МУ-ын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Ногоон хөгжил” нэгжийн дарга, доктор Я.Ариунзул, ЗГХА Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн дарга Б.Ганзориг, Ойн газрын Гадаад хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн С.Золжаргал тэргүүтэй албаны төлөөлөгчид хүрээлэнтэй нарийн танилцаж, туршлага судаллаа.

 

?Монгол-Солонгосын ойн аж ахуйн хамтарсан хорооны 9 дэх удаагийн хурлын хүрээнд Монгол улсаас очсон төлөөлөгчид БНСУ-ын “Бекдудаеган” үндэсний модлогийн цэцэрлэгт хүрээлэн болон дэлхийн үрийн сантай танилцах аялалд оролцсон юм.

?Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр өмнө нь хоёр улсын хамтран ажиллаж байсан туршлага дээр үндэслэн Монгол Улсын ЗГХА Ойн газраар төлөөлүүлэн хамтын ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтайгаар төлөвлөн ажиллах, олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу Байгалийн үрийн нөөцийг хадгалуулах боломжийг судлахаар боллоо.

?Мөн байгалийн ургамал тэр дундаа ойн модлог ургамлын генетик нөөцийн тухай хууль эрхзүй орчныг сайжруулах тал дээр хамтран ажиллахаар зөвшилцөж, цаашид Монгол улсад мэргэжилтэн ажиллуулах, боловсон хүчин бэлтгэх тал дээр хамтран ажиллах тухай санал солилцлоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамТэрбум модМонгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарErdenet Forest GenbankKorea-Mongolia Greenbelt Project 한-몽 그린벨트 프로젝트

1.БНСУ-ЫН БЕКДУДАЕГАН ҮНДЭСНИЙ МОДЛОГИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

?”Бекдудаеган” модлогийн цэцэрлэгт хүрээлэн нь уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг биологийн нөөцийг системтэй хамгаалах, уг нөөцийг ашиглах, нөөцийн сан бүрдүүлэх зорилгоор анх байгуулагджээ.

?Энэ нь тухайн бүс нутгийн биологийн төрөл зүйл, нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах судалгаа хийж, бүс нутгийн эдийн засаг, хөгжлийг дэмжихэд хувь нэмрээ оруулдаг. Модлогийн цэцэрлэгт хүрээлэн нь ойролцоогоор 5,179 га талбайтай. Энэ нь Өмнөд Африкт байрладаг “Хантам” үндэсний ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн (6,229 га) дараа буюу дэлхийд хоёрдугаарт харин Ази тивдээ хамгийн том модлогийн цэцэрлэгт хүрээлэнд тооцогддог.

2.”БЕКДУДАЕГАН” ДЭЛХИЙН ҮРИЙН САН

?”Бекдудаеган” модны цэцэрлэгт хүрээлэн нь урт хугацаанд хадгалах үрийн агуулах, хадгалах, ашиглах үрийн санг ажиллуулдаг. Дэлхий дээр дэлхийн үрийн сан ердөө хоёрхон газарт байдаг бөгөөд түүний нэг нь БНСУ-д байх “Бекдудаеган” (baekdudaegan global seed vault) юм.

?Ургамлын үрийн нөөцийг урт хугацаанд хадгалах зориулалт бүхий цор ганц байгууламж нь энэ юм. Одоогоор 5000 гаран өөр өөр зүйлийн байгалийн ургамлын үр хадгалагдаж байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, дайны улмаас үрийн генетик нөөц устаж үгүй болохоос сэргийлэх, хамгаалах ач холбогдол бүхий байгууламж юм.

?Байгалийн ургамлын үрийг урт хугацаанд эрүүлээр хадгалах, хамгаалахын тулд хадгалах тохиромжтой орчныг тодорхойлох, үрийн амьдрах чадвар, гений түвшинд тодорхойлж судалдаг. Дээжийн нарийн шинжилгээг шат дараатайгаар туршилтын лабораторид гүйцэтгэсний дараа тухайн байгалийн үрийг өндөр нууцлал бүхий хадгалах хэсэг рүү шилжүүлдэг байна. Үрийн банк нь 61м2 талбайтай дунд хугацааны хадгалах (-20°C, RH40%), богино хугацааны (4°C), боловсорсны дараах, хатаах гэсэн хоёр өрөө ажиллуулдаг юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.185.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.