ХОВД АЙМАГ БНХАУ-ЫН ШУӨЗО-НЫ АЛТАЙ АЙМАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Б.Норовням
Үйл явдал
/
2023-07-26
Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаагийн урилгаар БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Засаг дарга Женис Хадис, аймгийн Засаг даргын орлогч, Хөгжлийн бодлогын газрын дарга Жай Да Шун болон холбогдох албаны хүмүүс, аж ахуй нэгжүүдийн төлөөллийн хамт манай аймагт ажлын айлчлал хийж байна.
Албаны төлөөллийг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Сандагсүрэн болон аймаг орон нутгийн удирдлагууд , аж ахуй нэгжийн төлөөлөл хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд:
✅Булган-Такашикен боомтын ачаа тээвэр өргөтгөлийн ажлын явц,
✅Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний экспорт, импортын асуудал ,
✅Аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг сайжруулах,
✅Тээвэр логистикийн салбарт 2 талын бизнес эрхлэгчид, аж ахуй нэгжүүдийг дэмжих,
✅ Эдгээр болон бусад олон талт асуудлуудад аймаг орон нутгаас дэмжлэг үзүүлж, бодлогын түвшинд хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Манай аймгийн тухайд Шинэ Ховд хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар батлан хэрэгжүүлж байгаа.
Шинэ Ховд Үйлдвэрлэл технологийн парк, Агро Парк гэсэн 2 том төсөл хэрэгжиж байгаа бөгөөд эдгээр төслүүдийг аймгийн удирдлагууд танилцуулж, хамтран ажиллах бүрэн боломжтойг уламжиллаа.
Үүнээс гадна Заарт харх буюу ондатрын экспортыг БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Засаг дарга, удирдлагуудад танилцуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж байгааг санал болголоо.
Манай аймгийн бизнес эрхлэгчид болон БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн аж ахуй нэгжүүд хооронд:
1. Ховд аймгийн Булган сумын “Бүрэн хайрхан шим “ХХК, Чингэл сумын Байтэлейк импорт, экспорт худалдааны ХХК”-тай
2. Ховд аймгийн “Баруун Монгол Интернейшнл” ХХК, Чингэл сумын Лантиан импорт, экспорт худалдааны ХХК”-тай
3. Ховд аймгийн “Булган Түшиг” ХХК, Чингэл сумын Аоёү аялал жуулчлалын хөгжлийн хөрөнгө оруулалтын ХХК-тай тус тус хамтын ажиллагааны гэрээ байгуулж үзэглэлээ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.137.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.