ОГ: Монгол-Солонгосын ойн аж ахуйн хамтарсан хорооны 9 дэх удаагийн хурал амжилттай болж өнгөрлөө
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-06-05
Монгол-Солонгосын ойн аж ахуйн хамтарсан хорооны 9 дэх удаагийн хурал амжилттай болж өнгөрлөө. Өмнөд Солонгос улсын Сөүл хотноо байрлах Ойн төвд энэ сарын 2-ны өдөр Монгол-Солонгосын ойн аж ахуйн хамтарсан хорооны 9 дэх хурал амжилттай болж өнгөрлөө.

?Уг хуралд Өмнөд Солонгос улсын Ойн албаны сайд Нам Сонг Хён, ЗГХА Ойн газрын дарга Б.Оюунсанаа, МУ-ын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Ногоон хөгжил” нэгжийн дарга, доктор Я.Ариунзул, ЗГХА Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн дарга Б.Ганзориг, Ойн газрын Гадаад хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн С.Золжаргал тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцлоо.

?Тус хурлаар Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн гурав дахь шатны үйл ажиллагааны төлөвлөгөөнөөс гадна цаашид хамтарч ажиллах чиглэл зэрэг хүлээгдэж буй олон асуудлыг хэлэлцсэн байна.

?Мөн Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төсөл, үрийн менежмент, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, хиймэл дагуулын ашиглалт зэрэг олон чухал асуудлуудыг хэлэлцжээ.

Хоёр талын төлөөлөгчид цаашид ч үнэ цэнтэй хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцож, Монгол-Солонгос хоёр орны уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах, биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг дэлхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ч хувь нэмэр оруулах болно гэлээ.

?Анх 1998 оны 10 дугаар сарын 24-ний өдөр БНСУ-ын Ойн алба нь Монгол Улсын Байгаль орчны яам (Байгаль орчин, аялал жуулчлалын яам)-тай ойн салбарын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, 25 жилийн турш хамтын ажиллагааны харилцааг өргөжүүлэн хөгжүүлж байгаа билээ.

?Тодруулбал 2007 оноос хэрэгжиж эхэлсэн Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төсөл нь Солонгосын Ойн албаны санаачилсан анхны хамтын ажиллагааны төсөл бөгөөд Монгол улсад цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, гамшгийг бууруулах, хот суурин газрын ногоон орчныг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор хэрэгжиж эхэлсэн.

?Хоёр улс Ойн аж ахуйн хамтын ажиллагааны хороог хоёр жилд нэг удаа ээлжлэн зохион байгуулж байхаар тохиролцсон бөгөөд 2014 оноос хойш хамтарсан хурал завсардаад байсан нь 2023 онд ийнхүү зохион байгуулагдлаа.

2025 онд 10 дахь удаагийн Хамтын ажиллагааны хороо Монголд зохион байгуулагдах юм.

#Байгаль орчин, аялал жуулчлалын яам 

#Тэрбум мод 

#Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар 

#Erdenet Forest Genbank 

#Korea-Mongolia Greenbelt Project 한-몽 그린벨트 프로젝트

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.130.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.