ог:Ойн газар өнөөдөр “рцнк ногоон байгууламжаа аваръя” хөдөлгөөнийг дэмжин, хамтарч ажиллалаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-05-15

БЗД-ийн 1 дүгээр хорооны иргэд РЦНК-ийн баруун талд байрлах ойролцоогоор 20Х40 метр талбайд мод устгаж 16 давхар барилга барих гэж буй тухай гомдол гаргасны дагуу Салбарын хяналтын газар, Ойн газар, Нийслэлийн БОАЖГ, БЗД-ийн ЗДТГ-ын холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд өнгөрсөн долоо хоногт газар дээр нь ажилласан.

?Нийслэлийн БОАЖГ, БЗД-ийн Тамгын газарт овоолсон шороог тэгшилж, хог хаягдлыг цэвэрлэх, Ойн газарт БЗД-ийн иргэдтэй хамтран мод тарих ажлыг эхлүүлэх, Усны газарт Сэлбэ голын ай савыг хамгаалах, Усны тухай хуулийг мөрдүүлж ажиллах хугацаатай албан даалгавар өгсөн.

?Үүрэг ёсоор өнөөдөр ЗГХА Ойн газрын мэргэжилтнүүд газар дээр нь ажиллаж, тус хорооны СӨХ-д модны тарьц, суулгацыг хүлээлгэн өгч, аргазүйн зөвлөгөөг өгч хамтран мод тарилаа.

Мод тарилтын хүрээнд Ойн газраас хайлаас 100 ширхэг, бургас 100 ширхэг, шар хуайс 50 ширхэг, гүйлс 100 ширхэг нийт 350 ширхэг суулгацаар хангаж мод тарих мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.

Энэ үйл ажиллагаанд албаны хүмүүс болон холбогдох СӨХ, иргэдийн нэгдэл групп, оршин суугчид оролцлоо.

?РЦНК орчмын иргэд өөрсдийн идэвх санаачилгаар тэмцлийн ажил өрнүүлж, ногоон байгууламжтай болох суурь нь ийнхүү өнөөдөр тавигдлаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамТэрбум модУлаанбаатар хотын Захирагчийн ажлын албаНийслэлийн Байгаль орчны газарРЦНК-ын Урд талын ?Ногоон байгууламжаа аваръя?

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.135.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.