ХОВД: БААТАРХАЙРХАН УУЛЫГ ТАЙХ ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛЛОО
Б.Норовням
Үйл явдал
/
2023-05-29
Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын 51 дүгээр тогтоолоор Баатархайрхан уулыг тайх тахилгын ёслолын журмыг баталж, 2011 онд Баатархайрхан уулыг тайх тахилгын ёслол болж байсан түүхтэй.
Тус ёслол Жаргалант сумын ЗДТГ-ын санаачилгаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн дэмжлэгтэйгээр 12 жилийн дараа буюу өнөөдөр /2023.05.29/ зохион байгуулагдлаа.
Баатар хайрхан уулыг тайх тахилгын ёслолд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди урилгаар оролцлоо.
Мөн Гандантэгчэнлин хийдийн хамба лам Г.Чойжамц болон баруун 5 аймгийн лам хуврагууд, аймаг орон нутгийн удирдлагууд, ард иргэд оролцов.
Хур бороо цагтаа бууж, хувьтай бүхэн цэцэглэн хөгжих болтугай.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.188.201)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.