ХОВД: ШАТРЫН ИХ МАСТЕРУУД ЧУУЛЖ БАЙНА
Б.Норовням
Үйл явдал
/
2023-05-20
Шатрын насанд хүрэгчдийн “УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШИГШЭЭ ТЭМЦЭЭН" 05 дугаар сарын 19-31-ний хооронд манай аймагт болж байна.
Тус шигшээ тэмцээний сугалаа сугалах арга хэмжээ 2023.05.19-нд аймгийн Нутгийн удирдлагын ордны хүндэтгэлийн өргөөнд болж, оролцогчид сугалаагаа сугаллаа.
Аймгийн ИТХ-аас "Спортын Аваргууд" дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээний томоохон тэмцээн, уралдааныг зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүний нэг бол Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах Ховд 2023 шатрын тэмцээн юм.
Энэ тэмцээнд МУ-ын аварга, Ази тив, Дэлхийн аварга, олон улсын мастер тамирчид оролцож байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.50.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.